Ерөнхий захиралын мэндчилгээ
Монфа Трейд ХХК Эм ханган нийлүүлэх байгууллагын Ерөнхий захиралын мэндчилгээ
Эрхэм хүндэт үйлчлүүлэгч, хэрэглэгч, харилцагч таны амар амгаланг айлтгая.Та Монголын ууган эм ханган нийлүүлэх байгууллагын нэг болох Монфа трейд ХХК-ны сайтад тавтай саатан зочилно уу.
Манай байгууллага анх 1998 онд байгуулагдсан цагаасаа хойш олон улсын стандарт, GMP болон фармакопейн шаардлага хангасан эмчилгээний өндөр идэвхитэй аюулгүй, инновацлаг эм, эмнэлэгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хамгийн боломжийн үнээр ард иргэддээ хүргэхийг зорьж ирсэн билээ.
Манай хамт олон энэхүү эрхэм зорилгодоо хүрэхийн тулд олон улсын хэмжээнд нэрд гарсан томоохон үйлдвэрлэгчээс шууд импортлох бодлого барьдаг.Тухайлбал: Зүүн Өмнөд Азийн хамгийн том эмийн үйлдвэр болох Kalbe farma, Индонези улсын тэргүүлэх эмийн үйлдвэрүүд Landson, Otto, Герман улсын R-Biopharm, Польш улсын Adamed, Oleofarm, Япон улсын Моринага, Испани улсын Alcon зэрэг тэргүүлэх зэргийн үйлдвэрүүдээс эм, эмнэлэгийн хэрэгсэл, оношлуурыг шууд нийлүүлж байна.
Үйлдвэрлэгчээс шууд нийлүүлэхийн зэрэгцээ менежмент, маркетингийн оновчтой бодлого баримтлан эмийн үнийг хэт өсгөхгүй байх, иновацлаг өндөр эмчилгээний идэвхитэй эмийг өөрийн орны эмчилгээний практикт нэвтрүүлэх зэрэг зорилго тавьж ажиллаж байна. Зөвхөн манай компанийн оруулж ирдэг Брейнакт (цитиколин), Kar Q 100 (L-карнитин + коэнзим Q 10), Ноцид (кетостерил), Одестон(гимекромон), Тенсира (ирбесартан) зэрэг олон эм нь эмч, эм зүйч өвчтөнөөс өндөр үнэлгээ авч байна. Бид ард түмнийхээ эрүүл энх, сайн сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ариун үйлсийн төлөө эрүүл мэндийн салбарын манлайлагч байж, эрхэм үйлчлүүлэгч, хэрэглэгч, харилцагч таньтай нягт хамтран ажиллахад таатай байх болно.
Хүндэтгэсэн,
Ерөнхий захирал Эм зүйн шинжлэх ухааны доктор (D.Sc.,) профессор Д.Цэндээхүү