Нийт жирэмсэн эхчүүдийн дунд өтгөн хаталт нь дунджаар 34% -д нь тохиолддог бөгөөд үүний үндсэн шалтгаан нь дааврын өөрчлөлт болон хоол хүнсний хэрэглээтэй холбоотой байдаг. Тэр дундаа хоногийн усны хэрэглээ болон эслэгийн агууламж багассанаас шалтгаалсан өтгөн хаталтууд зонхилон тохиолддог.
Ураг томрох болон дааврын өөрчлөлтөд орсонтой холбоотойгоор өтгөн их хатдаг.
Жирэмсэн үед өтгөн хатах голлох шалтгаанууд нь:
- Жирэмсний даавар болох прогестероны хэмжээ нэмэгдсэнээр, хоол боловсруулах замын хөдөлгөөн удааширдаг
- Төмрийн бэлдмэл болон төмөр агуулсан жирэмсний витамин хэрэглээ
- Жирэмсний сүүл үед, ураг шулуун гэдсийг шахсанаас өтгөн гадагшлах явц удааширдаг.
Мөн өтгөн хаталт нь жирэмсэн үед явагдаад зогсохгүй хөхүүл үед тохиолддог.
Төрсний дараах үед хярзангийн оёдолтой, кесар мэс заслаар төрсөн үед өөрөөрөө өтгөн гадагшлуулахад зовуурьтай байдаг. Энэ үед өтгөн хатсанаар хүчтэй дүлж чадахгүй, өөрт зовуурьтай байдаг тул ихэвчлэн клизм тавих, эсвэл удаан хугацаагаар хүндрэхгүй байх зэрэг асуудал үүсдэг билээ.
Тиймээс өтгөн хаталтын зовуурь илрээд буй бол та дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлээрэй.
1. Шингэний хэрэглээг нэмэгдүүлэх: Шингэн дутвал бүдүүн гэдэс илүү их ус шимж, өтгөн хатуурдаг.
Жирэмсэн: өдөрт 1.5–2 литр ус
Хөхүүл: 2–2.5 литр хүртэл
Мэдээж газтай ундаа, сахар агуулсан ундааг усны хэрэглээнд тооцохгүй анхаараарай. Мөн энэ үед кофены хэрэглээгээ хязгаарлана.
2. Эслэгээр баялаг хоол хүнс хэрэглэх
Эслэг нь өтгөнийг зөөлрүүлж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлдэг.
Өөртөө тохирсон эслэгээр баялаг хүнс хэрэглэх:
Алим, лийр, чавга, инжир, Брокколи, манжин, бууцай, Овьёос, бүхэл үр, Чиа болон маалингын үр (усанд дэвтээсэн хэлбэрээр) гээд аль нь ч байж болно.
3. Тогтмол хөдөлгөөн хийх
Хэт ачаалалтай биш хөнгөн сунгалт, алхалтуудыг хийж хэвшээрэй.
- Өдөрт 20–30 минут алхах
- Йог, сунгалтын хөнгөн дасгал
- Огцом хөдөлгөөн, хүнд ачаалалтай дасгалаас зайлсхийх
4. Зөв дадал хэвшил бий болгох
- Өтгөн гадагшлах мэдрэмж төрөх үед тэвчихгүйгээр бие засах
- Өглөө өлөн дээрээ бүлээн ус уух
- Ариун цэврийн өрөөнд суухдаа хөлийг бага зэрэг өндөрлөх тавиур тавих
- Боловсруулсан сахар, давс, хэт тослог хоолыг багасгах
ХООЛ БОЛОВСРУУЛАХ ЗАМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ БОЛОН БИЕИЙН ЖИН БАРИХ БОЛОН ХАСАХАД ТУСЛАХ олон улсын GMP стандарт хангасан жирэмсэн болон хөхүүл эхчүүд хэрэглэх боломжтой D’Fiber хүнсний эслэгийг санал болгож байна.
D’Fiber хүнсний эслэгийн гол давуу талууд:
1. Хоол боловсруулалтыг иж бүрэн дэмжинэ: Өтгөн хаталт, гэдэс дүүрэх, хий гарах зэрэг таагүй зовууриудыг арилгахад тусална.
2. Хэвлийн таргалалттай тэмцэхэд үр дүнтэй: Гэдэс доторх хорт бодис, илүүдэл өөх тосыг гадагшлуулах үйл явцыг хурдасгаж, биеийн жингээ хэвийн барихад тусална.
3. Шамбарам болон хагалгааны дараах үед тустай: Өтгөнийг зөөлрүүлснээр оёдол задрах, өвдөлт нэмэгдэхээс хамгаална.
4. Эрүүл, хөнгөн мэдрэмж: Өдөр бүр хэрэглэснээр таны бие хөнгөрч, эрч хүч нэмэгдэх болно.
5. Жирэмсэн болон хөхүүл 3 сартайгаас эхлэн хэрэглэнэ.
Өөрийн эрүүл мэнддээ анхаарч, D’Fiber-ийг сонгоорой!
Дэлгэрэнгүй мэдээлэл болон захиалга авах:
Утас: 8880-2023, 9913-2424

