Жирэмсэн болон хөхүүл ээжүүд яагаад ОМЕГА 3 нэмэлтээр хэрэглэх ёстой вэ?

Хүний амьдралын эхний 1000 хоногт нь эрүүл мэндийн суурь тавигдаж, бие эрхтэн хөгжин дархлаажиж, оюуны хөгжлийн эх суурь тавигдаж, бодисын солилцооны хэтийн төлөв тодорхойлогддог.  

Энэ нь ураг эхийн хэвлийд бүрэлдэн бий болж, нүдэнд харагдахгүй 1 эс байх мөчөөс эхлэн 2 нас хүртэлх хугацаа юм. Үүнд жирэмсэн үеийн 270 хоног, 1 нас хүртэлх 365 хоног, 2 нас хүртэлх 365 хоног багтдаг.

Омега-3 тосны хүчил нь ургийн хөгжил, тархи мэдрэлийн үйл ажиллагаа, зүрх судас болон дархлаа тогтолцоотой салшгүй холбоотой байдаг. Нэн шаардлагатай тосны хүчил гэх ойлголт нь эдгээр нь таны бие махбодод нийлэгждэггүй бөгөөд заавал хоол хүнснээс авах шаардлагатай байдагтай холбоотой юм. Альфа-линолины хүчил (ALA), эйкозапентаены хүчил (EPA), докозагексаены хүчил (DHA) гэсэн үндсэн хэлбэр байдаг.

ALA нь ургамлын тос, самар, үр, тариа болон төрөл бүрийн хүнсний ногоонд агуулагддаг. Гэвч энэ нь дангаар идэвхтэй үйлдэл үзүүлдэггүй тул бидний бие махбод түүнийг идэвхтэй хэлбэр болох DHA болон EPA болгон хувирч ашиглагддаг ба энэ нь тун бага хэмжээтэй үүсдэг байна.

Жирэмсний эхний сараас эхлэн хүүхдийн тархи бүрэлдэж эхэлдэг. Энэ үед уураг тархины бүтэц, DHA, EPA байдаг.  Энэхүү 2 бодис тогтвортой хэмжээнд байснаар хүүхдийн уураг, тархи хэвийн бүрэлдэхэд чухал нөлөөтэй.

 

Тиймээс та жирэмслэхээр төлөвлөж буй бол өөрийн биед дутагдалтай эрдсийн шинжилгээг өгөөрэй. Ээжүүдийн биед бие давхар болмогц өөрт хэрэгцээт аминдэмүүдийг хоол хүнсээрээ зайлшгүй авах хэрэгтэй.

Омега 3 хэрэглээ өндөр байх нь хүүхдийн уураг тархи бүрэлдэх үед чухал нөлөөтэй болно.

  Жирэмсэн болон хөхүүл ээжүүдэд ОМЕГА 3 дутагдсанаар:

  • Ураг дутуу төрөх, эндэх
  • Артерийн даралт ихсэх
  • Атопийн дерматит
  • Хүүхдэд хэт хөдөлгөөнтөх хам шинж илрэх
  • Үе мөчний өвчлөл
  • Сэтгэл түгших эмгэг зэрэг олон асуудал үүсэх үндэс суурь болдог.

Тийм ч учраас АНУ- ын Хүнс ба эмийн захиргаанаас жирэмсэн болон хөхүүл эхчүүд, бага насны хүүхдүүд хоол хүнсэндээ 7 хоног бүр загас болон омега 3 аар баялаг хүнс хэрэглэхийг албан ёсны эх сурвалжид дурдсан байна.

 

ОМЕГА 3 УУХ ТУНГИЙН ТАЛААР

АНУ-ын Хүнс, Хоол тэжээлийн Зөвлөлөөс боловсруулсан Хоол тэжээлийн хөтөлбөрт дурдсанааар Омега-3 хоногийн тун хэмжээ нь нас болон хүйснээс хамааран ялгаатай байдаг.

 Жишээлбэл 0-1 нас хүртэлх нялх хүүхдүүд хоногт авах омега-3-н хувьд 0.5 г хэрэглэх ёстой. Учир нь Хөхний сүүнд ALA, DHA, EPA агуулагддаг.  Эхийн сүүний тос нь урт гинжит олон ханаагүй тосны хүчлүүд (омега – 3 буюу docosahexaenoic acid (DHA), арахидоны хүчил) байдаг. Эдгээр тосны хүчил нь бусад төрлийн сүүнд агуулагддаггүй бөгөөд хүүхдийн тархины хөгжилд нэн ач тустай.

Хэрвээ та нэмэлт бэлдмэл хэрэглэдэг бол савлагаа дээрх тайлбартай сайтар танилцаарай. Тухайлбал ALA нь тунгийн өвөрмөц удирдамжтай байдаг. 

Энэхүү тун нь зөвшөөрөгдөх дээд тун гэж үзэх тул өдөр тутамд энэ тунгаар авахад эрүүл мэндэд гаж нөлөөгүй гэж үздэг.

Дэлхий дахинаа хүүхдүүдийн дунд хэт хөдөлгөөнтөх хам шинж ихээр илэрч байна. Энэ нь омега 3 дутагдалтай холбоотой гэдгийг сүүлийн үеийн судалгаануудад дурдаж байна.

Дэлхийн хүн амын 0.025 хувийг эзэлж буй тэд Нобелийн шагналтнуудын 30 орчим хувийг Еврейчүүд эзэлдэг. Еврей ард түмний соёл хүмүүжлийн нэг нууц нь омега 3 хэрэглээ маш өндөр байдагтай холбоотой юм.

Ураг бүрэлдэж эхэлмэгц, Еврей үндэстний уламжлалт хоол хар загасыг 7 хоногт 2 удаа хэрэглэдэг аж. Энэхүү загасны гол найрлага DHA, PHA орсон юм. Энэ нь ургийн тархины хөгжиж эхэлмэгц Омега 3  аар баялаг хоол хүнс хэрэглэж, тархи бүрэлдэх явцад эерэг нөлөө үзүүлж буй нэг соёл аж.

Монгол орны бид өндөрлөг газар, цаг уурын онцлогоос хамааран өдөр тутамдаа хоол хүнсэндээ загас хэрэглэх боломж хомс байдаг.

Тиймээс ээжүүдийн биед бие давхар болмогц өөрт хэрэгцээт аминдэмүүдийг хоол хүнсээрээ зайлшгүй авах хэрэгтэй бөгөөд тэр тусмаа омега 3 хэрэглээ өндөр  байх нь хүүхдийн уураг тархи бүрэлдэх үед чухал нөлөөтэй болно.

Жирэмсэн болон хөхүүл ээжүүд 7 бүр омега 3 аар баялаг хоол хүнс хэрэглэхийн сацуу нэмэлтээр омега 3 зайлшгүй хэрэглэх шаардлагатай билээ.

Жирэмсэн болон хөхүүл ээжүүддээ болон таны энхрий үрд EPA, DHA баялаг омега 3 санал болгож байна.

Байгалийн гаралтай туна загасны тос агуулсан хүүхдийн өсөлт хөгжил, оюуны чадамжийг нэмэгдүүлэхэд туслах 4 төрлийн жимсний амт бүхий Marine Gummy чихрийг танд санал болгож байна. Өдөрт 3-4 ш өгөхөд хүүхдийн өдөрт авах Омега 3 хэрэгцээг бүрэн хангахад тусална.

Захиалгын утас: 80023674, 99132424, 76104420

Омега-3 н зөөлөн капсулд агуулагдах ЕРА, DНА- нь далайн цэнгэг усанд амьдардаг анчоус загаснаас гаргаж авсан бөгөөд мөнгөн ус, бусад хүнд металлын бохирдолгүй билээ.

Нэг зөөлөн капсул КОРМЕГА уух нь 1-2 Анчоус загас идсэнтэй тэнцэхүйц хэмжээтэй омега 3-ыг авдаг.

Эх сурвалж:

Омега 3 хэрэглээ  зөвлөгөө видео (МУ-ын хүний гавьяат эмч, Клиникийн профессор, тэргүүлэх эмч Д. Баяраа)

https://www.medicalnewstoday.com/articles/324240#omega-3-for-heart-health https://ods.od.nih.gov/factsheets/Omega3FattyAcids-HealthProfessional/#en29

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаяг бусдад харагдахгүй болно. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй болно.