Бага насны хүүхдийн дэлгэцийн хэрэглээ, түүнээс урган гарах асуудлууд юу вэ?

Бага насны хүүхдийн дэлгэцийн хэрэглээ нь жил ирэх тусам өсөж байна. 2 настай хүүхэд хүртэл ухаалаг утас ашиглан Youtube-ээс Тобот, Пороро зэрэг өөрт таалагдсан хүүхэлдэйн киног хайж үзэх нь энгийн үзэгдэл болоод байна. Энэ нь эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ саатуулах нэг хэлбэр бөгөөд уйлах тавгүйрхэх үед нь утас эсвэл телевиз үзүүлж орхидог.

Зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ дэлгэцийн хэт хэрэглээнд санаа зовниж буй бол ихэнх эцэг эхчүүд Baby boomer – үүдийг ингэж өсгөж, цаг үеэс нь хоцруулахгүй байна хэмээн үзэж байна.

АНУ-ийн хүүхдийн эмнэлт зүйн академийн зүгээс хүүхдэд насны онцлогоос хамааран, харилцан адилгүй дэлгэц ашиглах тухай зөвлөмжид дурдсанаар 1 ой 6 сар хүртэлх хүүхдэд огт үзүүлэхгүй, 2-5 нас хүртэл өдөрт 1 цаг, 6 ба түүнээс насны хүүхдэд эцэг эхийн зүгээс тогтоодог байна.

Монголд бага насны хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээ маш өндөр энэхүү тогтоосон цагтай харьцуулахад маш их бөгөөд өглөө босоод Baby TV, Cartoon ТВ үзээд бараг унтан унттатлаа үзэж байгааг нуух юун. Мөн Covid-19 нөхцөл байдлын улмаас  цэцэрлэг, сургууль амарч, хүүхдүүд гадна орчинд хүүхэд амрах, тоглох боломж багасч, мөн онлайнаар хичээлүүдээ үзэж буй тул компьютер болон дэлгэцийн хэрэглээ эрс өссөн.

Хүүхдийн дэлгэцийн хэрэглээ нэмэгдсэнээр ямар асуудлууд үүсэх вэ?

Бага насны хүүхдийн хараа тогтоогүй байдаг тул дэлгэцийн хэт удаан хэрэглээ нь хүүхдийн нүдний хараанд нөлөөлөхөөс гадна өөрийн мэдэлгүй нүд аргах, нулимс гоожих, шинж тэмдгүүд илэрэхэд хүргэдэг. Цаашилбал дэлгэцийн донтолт  нойргүйдэх, жин нэмэх, эсвэл хасах, хараа муудах, толгой өвдөх, шим тэжээлийн дутагдалд орох, мөн худал ярих, ядрах, гэмших, ганцаардах, өөрийгөө тусгаарлах зэрэг шинж илрэх эрсдэлтэй билээ.

Хүүхэд дэлгэцийн хэт их хэрэглээнээс хамаарсан өөрт гарч шинж тэмдгийг шууд танин мэдэх чадвар хараахан төлөвшиж амжаагүй. Тиймээс эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ дэлгэцийн хэрэглээнд анхаарч, нүд аргаж, хуурайших, улайх, торох шинж тэмдэг илэрч буй зэргийг мэдэх нь чухал юм.

Дээрх шинж тэмдгүүд нь нүдний хуурайшилт болж буйн илрэл. Хүн нүдээ цавчаад нээх үед нулимсан давхарга дахин шинээр үүсэж байдаг. Сүүлийн үед бидний амьдралын хэв маягтай холбоотойгоор нулимсан давхаргын үүсэлт багасч байна.

Учир нь хэвийн үедээ хүн 4-6 сек тутамд нүдээ анивчиж байдаг бол дэлгэцийн хэт их хэрэглээнээс болж, анивчилтын давтамж буурч, улмаар хүүхдийн нуд хуурайших, хараа тогтворжихгүй болж, хараа бага багаар муудах эрсдэлтэй.

Тиймээс эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ насны онцлогт тохируулан дэлгэцийн хэрэглээг хязгаарлаж, нүд аргах, улайх, торох, хараа муудах шинж тэмдэг илэрч буйг байнга анзаарах, мөн хүүхдийнхээ харааг тогтмол шалгуулж байх нь зүйтэй юм. Хэрэв нүдний хуурайшилт гэж оношлогдсон тохиолдолд нөөшлөгч бодис агуулаагүй хоруу чанар багатай нүдний дусаагуур хиймэл нулимс сонгон хэрэглүүлж хэвших нь чухал билээ.

Бүхий л насныхан хэрэглэхэд тохиромжтой, хадгалагч бодис агуулаагүй Испани чанар бүхий матафреш хиймэл нулимсыг сонгон хэрэглэхийг зөвлөж байна.

Энэхүү хиймэл нулимс нь:

  1. Өөрөө уян хатан шинж чанартай буюу нүдийг бүрэлзүүлэхгүй,
  2. Нүдний 3 бүрхүүл болох хамгийн дотор талын салст давхаргадаа илүү хүрч үйлчилдэг учраас удаан хугацаагаар салстыг хамгаалах, чийглэг байдлыг хангах өөртөө усыг татах,
  3. Антикоксидант чанартай, эвэрлэгийг нөхөн төлжүүлэх чанартай дусаалга гэдгээрээ давуу талтай.

Мөн хэрэглэхэд хялбар, нэг удаагийн савлагаатай, ариун хиймэл нулимс гэдгээрээ давуу болно.

Эх сурвалж: https://www.n24.mn/a/1251

http://www.ekids.mn/?p=2446#_ftn1

https://www.smartparenting.com.ph/parenting/preschooler/using-gadgets-to-babysit-your-kids-affects-mental-development-a1669-20170930-lfrm

https://www.smartparenting.com.ph/parenting/toddler/increasing-screen-time-during-covid-19-could-be-harmful-to-kids-eyesight-a1985-20200526?ref=dable

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаяг бусдад харагдахгүй болно. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй болно.