Эм зүйн чиглэлээр их дээд сургуульд сурч буй оюутан залуучуудын эрдэм судлалын ажлыг дэмжиж, тэдний шинжлэх ухаанч хандлага, бүтээлч сэтгэлгээ, судалгааны чадварыг ахиулах зорилгоор ЭЗШУ-ны доктор, профессор Д.Цэндээхүүгийн нэрэмжит эрдэм шинжилгээний хурлыг 2018 оны 4 сарын 20-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Тус эрдмийн чуулганд эм зүйн зохион байгуулалт, эмийн чанарын хяналт, ургамлын фитохими, эмийн технологийн болон эм зүйн бусад чиглэлийг хамарсан 30-аад судлаач оюутны бүтээлийг хэлэлцэж бүтээлээр илтгэлийн хураангуйг эмхтгэн гаргалаа. Оюутны эрдэм шинжилгээний хуралд ирүүлсэн бүтээлээс шалгарсан 8 аман илтгэлийг хэлэлцүүлэн шилдгээ шалгаруулав. Тус хурлын ерөнхий зохион байгуулалтыг ЭЗС-ийн ЭХУСТ-ийн хамт олон хариуцаж ажилласан бөгөөд шүүгчийн багийн ахлагчаар Монфа трейд ХХК-ний захирал ЭЗШУ-ны доктор фрофессор Д.Цэндээхүү, гишүүдээр АШУҮИС-ийн ЭЗС-ийн ЭХУСТ-ийн багш ЭЗУ-ны доктор, дэд профессор Б.Баясгалан, ЭЗУ-ны доктор Г.Сүрэнмандах нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллав.
Тэргүүн байрын илтгэлээр Э.Билгүүн,Р.Цэрэнлонжид,Б.Цэнгэлмаа, Д.Ганчимэг,Д.Отгонсүрэн,Г.СүрэнмандахХ.Даариймаа Б.Энхтуул нарын “Адууны өөхнөөс үсний тос гарган авах судалгааны зарим үр дүнгээс” сэдэвт бүтээл
Дэд байранд Л. Чанцалдулам, О. Жинжийбадам, Э. Нямаа,Д. Шинэзаяа, Б.Энхтуул,Д.Жамбанинж, Д.Отгонсүрэн нарын “Омепразолын пеллет эмийн хэлбэр гарган авах технологийн судалгааны дүнгээс” сэдэвт бүтээл тус
тус шалгарлаа.
- Э.Билгүүн1, Р.Цэрэнлонжид1, Б.Цэнгэлмаа1, Д.Ганчимэг1 Д.Отгонсүрэн2, Г.Сүрэнмандах2, Х.Даариймаа2 Б.Энхтуул2 Адууны өөхнөөс үсний тос гарган авах судалгааны зарим үр дүнгээс
- Б.Мягмарсүрэн1 А.Хулан1Л.Энхзаяа1 Б.Лхамхүү1 Ц.Ариунтуяа2 Б.Ундрах2 нарын Улаанбаатар хотын баянгол дүүргийн “X” эмийн санд хийсэн эрүүл мэндийн даатгалаар хөнгөлттэй үнээр олгогдох эмийн судалгаа
- Л. Чанцалдулам1, О. Жинжийбадам1, Э. Нямаа1,Д. Шинэзаяа², Б.Энхтуул3, Д.Жамбанинж3, Д.Отгонсүрэн3 Омепразол пеллет эмийн хэлбэр гарган авах технологийн судалгааны дүнгээс
- Э. Цэрэннадмид1,Э. Буянжаргал1, П. Бүрнээ1,Б. Хулан1 Н.Сувд1, Д. Отгонсүрэн1, Б.Энхтуул1 , Х. Даариймаа1 Seavit капсул эм гарган авах судалгаа
- М.Номинцэцэг1, Э. Уртнасан1, Д. Цагаанцоож1, Б.Баясгалан2 Гөлтгөнө чулууны үрэвслийн эсрэг үйлдлийг судлах чанарын судалгаа
- Д. Халиун 1 , Г. Батдэлгэр ,1 Б. Мягмарсүрэн1, Б.Ананд1 Б. Энхтуул 1 Мансууруулах бодисын талаар залуучуудын мэдлэг болон хэрэглээг судлах
- М.Алтантуяа1, Б.Эрдэнэчулуу1 С.Мөнхбат2, Б.Ундрах2 нарын Артерийн даралт ихсэлт өвчний эмийн зардлын судалгаа
- Б.Энхжаргал1, Б.Буяндэлгэр1, Д.Жамбанинж1,Д.Отгонсүрэн1,Ү.Отгонбаатар2, Х.Даариймаа1,Б.Энхтуул1 Уламжлалт тан эмээс гарган авсан мөхлөг эмийн хэлбэрийн тогтвортой байдлын судалгаа