Эм зүйч, жор баригч
Монфа трэйд ХХК нь 1998 онд байгуулагдсан, Монголын эм ханган нийлүүлэх ууган байгууллагын нэг юм. Одоо Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Архангай, Ховд, Өвөрхангай, Хөвсгөл, Өмнөговь зэрэг аймагт салбартай. Улаанбаатар хотод 2 бөөний төв, 20 гаруй эмийн сан ажиллуулж, Улсын томоохон эмнэлгүүд, Аймгийн нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газарт тендерээр эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур нийлүүлж байна. Манай байгууллага ОХУ, Герман, Чех, АНУ болон манай АШУҮИС-ийг төгссөн эм зүйч, эмч, анагаахын чиглэлээр өндөр боловсрол бүхий мэргэжлийн боловсон хүчнээс бүрдсэн эвсэг, чадварлаг хамт олныг бий болгосон юм.
Монфа Трэйд ХХК нь Эм зүйч, жор баригчын ажлын байранд дараах шалгуурыг хангах ажилтан сонгон шалгаруулж ажилд авна.
Тавигдах шаардлага
Үндсэн ажил үүргийн хуваарь:
- Эмийн сангийн стандартын дагуу эм барих, олгох
Ажлын мэдлэг, туршлага:
- Эм зүйч, эм найруулагч мэргэжилтэй;
- Эм барих хүчинтэй лицензтэй ;
- Windows орчинд ажиллах чадвартай ;
- Аливаа зүйлийг олон ургалч, шинэлэг, бие даасан сэтгэлгээгээр төрөлжүүлэн бүтээх, ажил хэрэг болгох авьяастай;
Та энэхүү ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байвал анкетаа assiassistant@monfatrade.mn цахим хаягаар ирүүлнэ үү. Таны илгээсэн материал дээр үндэслэн, шаардлага ханган сонгогдсон ажил горилогчдоос мэргэжлийн шалгалт авч, тэнцсэн тохиолдолд ажлын ярилцлагад урина.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 76064420, 95248181
Ажлын байранд хандан ирүүлсэн материалуудыг буцаан олгохгүй болохыг мэдэгдье.
