Агаарын бохирдол болон үүний сөрөг нөлөө нь эцэг эхчүүдийн хувьд нэн тулгамдсан томоохон асуудлуудын нэг билээ. Энэ нь дан ганц Улаанбаатар хот бус асуудал дэлхийн өнцөг бүрд тулгамдаж байгаа юм. Агаарын бохирдол нь бага насны хүүхдүүдэд амьсгалын замын цочмог халдвар, бронхитын өвчлөлийг бий болгоод зогсохгүй сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд нөлөөлж буй гол шалтгаануудын нэг.
Сүүлийн хэдэн арван жилд агаарын нүүрстөрөгчийн хэмжээ эрс нэмэгдэж байгаа нь хотууд өргөжиж, замын хөдөлгөөн ихсэж, эрчим хүчний хэрэглээний чиг хандлага нэмэгдсэнтэй холбоотой юм. Улаанбаатар хотын агаарын бохирдлын төвшин нь ДЭМБ-ын удирдамжийн аюулгүйн хязгаарыг давсан байна. IQAir-ийн 2019 оны тайланд Улаанбаатар нь нийслэл хотууд дундаас 3 дахь хамгийн их агаарын бохирдолтой хот гэж мэдээлсэн. Ялангуяа өвлийн саруудад Улаанбаатар хот нь дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудад багтдаг. Тиймээс агаарын бохирдол хүүхдийн бие бялдрын хөгжилд хэрхэн нөлөөлж буй талаар мэдээлэлтэй танилцъя.
Агаарын бохирдолийн нөлөө
Хүмүүсийн дунд агаарын бохирдолтой хамааралтай амьсгалын замын өвчлөл маш өндөр байгаа бөгөөд судалгаагаар бага насны хүүхдүүд нь хүн амын хамгийн их өртсөн хэсэг болох нь тогтоогджээ.
- Агаарын бохирдол нь бага насны хүүхдүүдэд амьсгалын замын цочмог халдвар, бронхитын өвчлөлийг бий болгоод зогсохгүй сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нэмэгдэж буй гол шалтгаануудын нэг.
- Сэтгэл түгших, сэтгэлийн хямрал, тэр ч байтугай амиа хорлох бодол нь зөвхөн насанд хүрэгчдийн санаа зовох зүйл биш юм тэд бага насны хүүхдүүдийг ч зовоож байна.
- Байгаль орчны эрүүл мэндийн сэтгүүлд хийсэн судалгаагаар өндөр бохирдолтой орчинд богино хугацаанд өртөх, сэтгэцийн эмгэг хоёр шууд хамааралтайг харуулсан болно. Эцэг эхчүүд хэдий хүүхдүүдээ эрүүл байлгахыг хичээдэг боловч эрүүл мэндэд ихээхэн бэрхшээл учруулж буй агаарын бохирдлын эсрэг юу ч хийж чадахгүй мэт санагдаж магадгүй.
Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ агаарын бохирдолтой өвлийн улиралд энэхүү нөлөөллийг хэрхэн хүүхдэдээ бага нөлөөлүүлэхийн тулд ямар аргах хэмжээ авах талаар зөвлөмжийг хүргэе.
- Хүүхдүүдэд агаарын бохирдлын талаар ойлгуул: Хэрэв та хүүхдүүдэд агаарын бохирдлын шалтгаан, үр дагаврын талаар мэдлэг олгох юм бол тэд өдөр тутмын амьдралдаа ухамсартай шийдвэр гаргах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад илүү их түлхэц болно. Гэртээ эрчим хүчний хэрэглээг бууруулах гэх мэт асуудалд анхаарлаа төвлөрүүлснээр та хүрээлэн буй орчны ухамсрыг төлөвшүүлж чадна. Энэ нь тэднийг хувь хүний хувьд илүү хариуцлагатай болгохоос гадна эцэст нь стрессээ даван туулахад илүү хялбар болгоно.
- Тэднийг гэр доторх үйл ажиллагаанд татан оролцуулах: хэдий та хүүхэд байхдаа гадаа тогло гэдгийг сонссон ч агаарын чанар муудсан үед хүүхдүүдийг гэртээ байлгахыг хичээх хэрэгтэй. Ялангуяа өвлийн саруудад. Хүүхдүүдийн хувьд үр бүтээлтэй хэрнээ хөгжилтэй байх дотоод үйл ажиллагааг зохиож үзээрэй. Та тэдгээрийг зуун наст, хулсан дал мод, алтан потос, энхтайван сараана, англи ясан цэцгийн зэрэг агаар цэвэршүүлэгч ургамлыг саванд хийж, ашиг тусынх нь талаар хэлж өгч болно. эсвэл тэдэнтэй хамт йогийн дасгал, амьсгалын дасгал хий. Ийм үйл ажиллагаа нь тэдний эрүүл мэндийг сайжруулаад зогсохгүй амьдарч буй ертөнцийн шинэ үзэл бодлыг олж авахад нь туслах болно.
- Гарахаасаа өмнө маскаа ашиглаж, хүүхдүүддээ үлгэр жишээ болох хэрэгтэй. Хүүхдүүд таныг өрийн хэлсэн зүйлээ дагах хүртэл таны хэлсэн үгэнд орохгүй. Маск зүүх нь жижиг тоосонцрыг шүүж, амьсгалж буй агаарын төвшнийг сайжруулдаг. Гарах бүрдээ маск зүүхийг хэвшил болгоорой. Хэсэг хугацааны дараа таны хүүхдүүд мөн маск зүүх хэвшилтэй болно.
- Хүүхдүүддээ шингэн юм сайн уулга. Бохирдлын улмаас хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулахад нь туслах хангалттай хэмжээний шингэнийг өдрийн турш тэдэнд уулга. Тэд зарим үед ус уухаас уйдаж магадгүй тул та нимбэгний ус, кокосны ус эсвэл цэвэр жүүсээр сольж болно. Тэдэнд ус уухын ач холбогдлын талаар ярих нь бие даан илүү их шингэн уух урам зориг өгөх болно.
- Хүүхдүүдийнхээ дархлааг сайжруулахын тулд та хоолонд нь С аминдэмээр баялаг хоол хүнсийг нэмж оруулаарай– Витамин С нь бие махбодид хамгийн хүчтэй антиоксидант бөгөөд Е витаминыг нөхөн сэргээхэд хувь нэмэр оруулдаг. Эдгээр нь бие махбодийн амьсгалын эрүүл мэндийг сайжруулдаг. Мэдээж бид 7 хоног бүр хүүхдээ агаарт гаргаж, амрааж буй ч эргээд өдөр тутамд энэхүү агаарын бохирдлоос болж хүүхдийн сэтгэлзүй, тархи толгойны хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс бидний хүргэж буй дээрх зөвлөмжийг дагаж хэвшээрэй.
Хүүхдийн тархины хөгжил болон өсөлтийг дэмжих омега 3, Лизин, Глютамины хүчил, В-гийн төрлийн витаминууд агуулсан бага насны хүүхдийн тархины хүчилтөрөгчийн дутмагшил, тархины эмгэгшил, мэдрэлийн ядаргаа болон толгой өвдөх зэрэгт илүү сайн нөлөөтэй Цереброфорт иж бүрдэл аминдэмийг санал болгож байна.
Та өөрт ойрхон Монфа, Хүрмэн, Маго, Монфарм, Азифарм, Зууннаст эмийн сангуудаас жоргүй авах боломжтой. Мөн https://monfaonline.mn/ -ээр захиалан авах боломжтой.
Бидний зөвлөгөө нийтлэлийг уншсан танд баярлалаа.
Эх сурвалж: https://www.iqair.com/world-most-polluted-cities/world-air-quality-report-2019-en.pdfhttps://www.financialexpress.com/lifestyle/health/how-does-air-pollution-affect-kids-5-proven-ways-of-raising-a-healthier-kids/1751647/?fbclid=IwAR3TYPK7d5tAEbrMbAdxT49Zy3OexbiEv1r_ZSoFb75mfSP0eSfMJS89Yd0