“Эрүүл иргэн аян”- д Монфа трейд ХХК хамтран оролцлоо

Баянгол дүүргийн иргэдийн эрүүл мэндийг дэмжин, хамгаалах зорилготойгоор Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв, Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар болон Монфа трейд ХХК хамтран “Эрүүл иргэн аян”-г 2019.04.19-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байна. Баянгол дүүргийн хороо тус бүрийн иргэдэд дотор, мэдрэл, ЭХО, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмч нар үзлэг оношлогоо хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байна.

Тус аяны хүрээнд  Монфа трейд компаны эмч төлөөлөгчид иргэдийн дунд хамгийн түгээмэл тохиолддог асуудал болох өөх тос, бодисын солилцооны алдагдал, таргалалтын зэргийг тодорхойлж зөвлөгөө өглөө.

 Үзлэгт хамрагдсан нийт иргэдийн 70 орчим хувь нь илүүдэл жинтэй, таргалалтын нэг буюу түүнээс дээш зэрэгтэй, өөх тосны солилцоо алдагдсан байгаа нь амьдралын буруу хэв маяг, эрүүл  мэндийн боловсрол хангалттай бус, урьдчилан сэргийлэх үзлэгт төдийлөн хамрагдахгүй байгаатай холбоотой юм.

Эдгээр асуудал нь зүрх судас, чихрийн шижин өвчний  хамгийн эхний эрсдэлт хүчин зүйл болдог тул иргэд та бүхэн  амьдралын зөв хэв  маягийг хэвшүүлж, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, витамин тогтмол хэрэглэх нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаяг бусдад харагдахгүй болно. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй болно.