Ядаргаа гэдэг бол биеийн болоод сэтгэлийн оюуны хэт ачаалалд орж, үүнээсээ үүдэлтэйгээр хүүхдийн амьдралын хэв маягт өөрчлөлт орж, тухайн хүүхэд хувийн бус байдал гаргаж эхлэхийг ядаргаа гэнэ. Амьдралын нэг үеэс нөгөө үед шилжиж байгаа хүүхдүүдийн хувьд сүүлийн нэг жилийн хугацаанд хорио цээрийн дэглэм нэлээн хүнд нөлөөлж байна. Ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор хүүхдүүдийн дунд ядаргаа үүсэх байдал нэмэгдэж байна. Тиймээс бид МУ-ын хүний гавьяат эмч, клиникийн профессор, тэргүүлэх эмч Д.Баяраа, Шөмбөөхэй хүүхдийн сэргээн засах эмнэлгийн хүүхдийн эмч Ц.Хонгорзул эмч нарын зөвлөмжүүдийг та бүхэндээ хүргэж байна.
Хүүхэд яагаад ядардаг вэ?
Ямарваа нэг ажлыг удаан хийснээр хүн ядардаггүй харин хөдөлгөөн багатай, хүчилтөрөгчийн дутагдалтай, амьд харьцаа байхгүй үед хүмүүс ядарч эхэлдэг. Энэ нь хүүхдүүдэд маш их нөлөөлдөг бөгөөд үүнтэй холбоотойгоор хүүхдийн архаг ядаргаа гэдэг нэр томьёо хүртэл гарч ирж байна.
Энэ нь хүүхдэд ямар онцлогоор илэрдэг вэ? гэхээр хүүхдэд 3 төрлөөр илэрч болно.
Хүүхдийн бие организм эхээс төрөөд, төрснөөсөө хойш бий болохдоо 100 тэрбум эс
1-5 нас хүртэл 10,000 эстэй холбогдоод 75% хоорондоо мэдрэлийн сүлжээ үүсгээд хүүхдийн тархи хөгждөг. Энэ нь хүүхдийн хувьд толгойд шинэ мэдээллүүд зөв горимоороо суухгүй бол зөрчилдөөн үүсэх үүнээсээ болоод ядаргаа гэдэг зүйл үүсдэг. Үүнийг невроз, тик хөдөлгөөний алдагдлын хам шинж, эсвэл хэт төвлөрч чадахгүй анхаарлын сулрал зэрэг нэршлүүд гарч ирж байна.
Хүүхдийн ядаргаа нь ямар хүчин зүйлээс хамаардаг вэ? гэхээр амьдралын энгийн дадал зуршилтай холбоотой. Сургуулийн хүүхдүүд найзууд ангийнхантайгаа биечлэн уулзахгүй онлайнаар уулзах, цэцэрлэгийн хүүхдүүд хамт олонтойгоо биечлэн уулзаад амьд харилцаа үүсгэдэг байсан бол зөвхөн аав ээжтэйгээ байх жишээтэй. Энэ байдлууд нь өөрөө шинэ байдал руу шилжиж орж байгаа учраас хоорондоо зөрчил үүсгэж байгаа юм. Ингэснээс болоод хүүхдэд мэдрэлийн ядаргааны хам шинж илэрч байна.
Үүн дээр эцэг эхчүүдийн анхаарах зүйл бол хүүхдийн хөдөлгөөн өөрчлөгдөж байна уу? ноомой байна уу эсвэл хэт сэрэмтгий байна уу гэдгийг анзаарах дараачийн хамгийн гол асуудал бол нойрыг тогтмол анзаарч байх хэрэгтэй.
Бид нарын нойрыг нэг шугамаар явдаг гэж үзвэл нойр өнгөц нойр, гүн нойр, зүүдний нойр гэж үечилж явдаг.
Гүн нойронд ямар үйл ажиллагаа явдаг вэ ?
Мэдрэлийн сүлжээнүүд хэвийн болж байдаг. Мөн бие организмийн эсийн нөхөн сэргэлт, ямар нэг өвчин туссан бол энэ нь хэвийн болдог, өдрийн авсан мэдээллүүдээ унтаж байх үед хэрэгцээт газруудад системчилж хайрцагладаг. Энэ нь мэдээллийг удаан санамждаа хадгалах уу? Түргэн санамждаа хадгалах уу ? зэрэг үйл явц өрнөдөг.
22: 00- 03:00 цагийн хооронд энэ нойрны үйл ажиллагаа хамгийн чухал явагдаж, өсөлтийн даавар ялгарч, организмаа эрүүлжүүлээд хэрэгцээтэй мэдээллүүдээ зөв хадгалаад явж байх ёстой байдаг.
Гэтэл 22:00 цагаас хойш унтаад эхлэхээр хүүхдэд аажим аажимдаа хортой. Учир нь хүүхэд гүн нойроо бүрэн авч чадаагүйн улмаас мэдрэлийн ядаргаанд орж эхэлдэг. Тиймээс хүүхдийг 22:00 цагт унтуулж сургах хамгийн чухал юм.
Орондоо орохын өмнө цэнхэр дэлгэцийн хөх туяа харахгүй буюу гар утас, компьютер оролдохгүй байх учир нь хөх туяанд орсноор хүний нойр сэргэдэг. Өөрөөр хэлвэл энэ гэрэл уураг тархины мелатонин ялгараад үүний дараа аденозин гэдэг гормон ялгараад хүн бөх бат унтаж эхэлдэг. 22:00 – 03:00 гүн нойрыг хүн хамгаалж чадвал хүн мэдрэлийн ядаргаанд орохгүй байхад хамгийн чухал нөлөөтэй зүйл болно. Ковид -19 үед энэхүү нойрны асуудал зөрчигдөөд хүүхдүүд унтах ёстой цагтаа унтахгүй мөн, хүчилтөрөгчийн дутагдал, хөдөлгөөний дутагдалд орсноор хүүхдийн ядаргаа өвчлөл үүсч байна.
ХҮҮХДИЙН МЭДРЭЛИЙН ЯДАРГААНД ОРСОН ХҮҮХДЭД ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ?
- Өрөөнд агаар оруулах – Хүчилтөрөгчийн дутагдлаас болоод хүүхэд хөлрөх, шүдээ хавирах зэрэг зовуурууд илрэх тул өрөөнд өдөрт 3-4 удаа агаарын солилцоо хийх хэрэгтэй. Учир нь хүчилтөрөгч дутмаг байвал хүний бие организм бүрэн ажиллаж чаддаггүй. Тиймээс өрөөг тогтмол агааржуулж байгаарай.
- Хүүхдэдээ анхаарал тавих – Тэврэх энхрийлэх дулаан үгсийг өдөр тутамдаа хэлэх, ярилцах дэмжиж байх. Энэ нь хүүхдийг илүү хайр мэдрүүлж, гэр бхлийн гишүүдтэйгээ ярилцах ойлголцоход тусална.
- Тогтмол цаг унтуулж сургах – Хүүхдийг тогтмол цагт унтуулж сургах нь тухайн биеийн бие махьбодийн хөгжил, сэтгэн бодох чадварт нөлөөлөхөөс гадна дархлаа дэмжихэд чухал ач холбогдолтой үзүүлдэг. Тиймээс та хүүхдүүдээ 21 цаг 30 гэхэд оронд нь оруулаад 22:00 унтдаг болох дадлыг хэвшүүлээрэй.
- Зөв үлгэр дуурайлал үзүүлэх – Бид хүүхдүүдийнхээ утас дэлгэцийн хэрэглээ их байна гэх боловч өөрсдөө амралтын цагаараа хүүхэдтэйгээ ярилцахаас илүүтэй утсаар оролдож, TV үзэж амьд харилцаа өрнүүлэх байдал нь харьцангуй бага байдаг. Энэ хүүхдэд би ч гэсэн утсаа оролдоод байж болох юм байна гэдэг бодлыг илүү өдөөж өгдөг. Тиймээс гэр бүлээрээ хооллох, амрах, ярилцах үедээ бүгд утас болон дэлгэцээс бүгд түр зай авч байгаарай. Энэ нь таны хүүхдийг аливаа зүйлийг төлөвлөгөөтэй тодорхой хугацаанд хийх сурах эерэг дадлыг хэвшүүлэхэд тусална.
- Дэлгэц ашиглах тохиромжтой хугацааг гаргаж өгөх – Хүүхдэдээ утас, дэлгэц ашиглуулахдаа цээжний төвшинд тааруулж өгөх ёстой. Тодорхой цаг, хугацаанд хичээлээ давтах эсвэл кино бичлэг үзээд дуусахаар хүүхдийнхээ дэлгэц ашиглах хугацаа нь дууссаныг сануулж, хичээлийг нь давтах байдлаар явах
- Хүүхдийнхээ дуртай спортоор нь хичээллүүлэх – Та хамгийн түрүүнд хүүхдээ юунд дуртай, юу илүү таалагддаг тухай төвлөрч суулгах ажлуудыг хүүхдээрээ хийлгэх. Ингэснээр хүүхдийн анхаарлаа төвлөрүүлэх чадвар сайжирч, төвлөрч суух байдал нэмэгдэнэ. Жишээлбэл усанд сэлэх, ууланд алхах, зураг зурах гээд г тухайн хобби руу хүүхдээ чиглүүлж өгөх хэрэгтэй.
- Хүүхдийн тархины үйл ажиллагааг дэмжих аминдэм өгөх – Хүүхдийн тархины үйл ажиллагаа, өсөлт хөгжлийг дэмжих аминдэмүүдийг нэмэлтээр өгөх нь тухайн хүүхдийн оюуны чадамжийг нэмэгдүүлэхэд туслах юм.
Таны хүүхдэд дээрх шинж тэмдгүүд илрээд, дархлаа унаад байгаа бол хүүхдийн биеийн өсөлт дархлааг дэмжих, омега 3, лизин, глютамины хүчил, В-гийн төрлийн аминдэмүүдээр баялаг цереброфорт амин дэмийг санал болгож байна.
Та өөрт ойрхон бүхий л эмийн сангуудаас авах боломжтой мөн https://monfaonline.mn/ захиалан авах боломжтой.
Бидний бэлдсэн зөвлөгөө нийтлэлийг уншсан танд баярлалаа.
ЭХ СУРВАЛЖ:
- Хүүхдийн ядаргаа гэж юу вэ? зөвлөгөө видео (Шөмбөөхэй хүүхдийн сэргээн засах эмнэлгийн хүүхдийн их эмч Ц.Хонгорзул)
- Хүүхдийн ядаргаа, сульдаа зөвлөгөө видео (МУ-ын хүний гавьяат эмч, Клиникийн профессор, тэргүүлэх эмч Д. Баяраа)