ХУМСАА МЭРЭХ НЬ ЮУНААС БОЛДОГ ВЭ? ХЭРХЭН ЗОГСООХ ВЭ?

Хумсаа мэрэх  буюу онихофаги гэдэг нь нэг төрлийн донтох хэлбэрийн амны зуршил юм. Зарим тохиолдолд үүнийг үйлээс гадуурх хөдөлгөөн гэж тодорхойлдог. Энэ нь ярих, идэх болон уух зэрэг үйлдлээс илүү давтамжтай илрэх амны хөдөлгөөн юм.  

Хумсаа хазах буюу мэрэх нь нийтлэг тохиолддог бөгөөд ялангуяа бага насны хүүхдүүдийн дунд 25-30% -д тохиолддог. Үүнийг олон улсад бага насны хүүхэд болон өсвөр насны хүүхдүүдийн зан авир, сэтгэл хөдлөлийн өвөрмөц эмгэг гэж үзэх нь бий. Хэдийгээр хумсаа мэрэх нь бүгд эмгэг биш ч гэсэн үүнийг хэвийн эсвэл эмгэг гэдгийг ялгахад тийм ч амар байдаггүй.

Хамгийн анх Франц улсад 16-р зуунд  хумсаа мэрэх нь уур уцаараас шалтгаалсан мэдрэлийн зуршил гэж тодорхойлсон байдаг.

Ихэвчлэн 3 нас хүртэл ховор боловч  7-10 насны хүүхдүүдийн 30 орчим хувь, өсвөр насны хүүхдүүдэд 45 хувьтай тохиолддог байна.

Хүүхдийн хумсаа мэрэх зуршлыг яагаад зогсоох хэрэгтэй вэ?

  • Хумсаа мэрэх нь хуруунд гэмтэл учруулж үрэвсэл үүсэх шалтгаан болдог. Ихэвчлэн гарын 10 хуруу ижил хэмжээтэйгээр хазагдсан байдаг ба энэ нь цаашлаад арьсны мах буюу хумсны уг хэсгийг бүрхэх арьсны өнгөн давхаргыг гэмтээж эхэлдэг. Арьсны энэ хэсгийг зөв аваагүйгээс шалтгаалж нян, вирусийн халдвар авч, ганц хуруудах (паронихия) эрсдэлийг нэмэгдүүлдэг.
  • Хүүхдийн шүдний ургалтад сөргөөр нөлөөлөх – Бага насны хүүхэд хумсаа мэрэх зуршил нь хүүхдийн шүдэнд завсар гаргах, хагарах цуурах магадлалтай. Цаашид энэ байдал удаан үргэлжилбэл хүүхдийн шүд буруу ургаж, эрүүний асуудал үүсгэх гол шалтгаан нь болдог.
  • Өвчлөл үүсгэх магадлалыг нэмэгдүүлэх – Гар бол бүхий л нян байрладаг бүс бөгөөд хумс нь тэдгээрийг хадгалах хамгийн тааламжит хэсэг. Хумсаа мэрэх нь бага насны хүүхдэд хялгасан хорхой болон амны хөндийд нян дамжих эрсдэлийг нэмэгдүүлдэг. Хэрэв хумсаа хазаж залгисан нөхцөлд цаашлаад хоол боловсруулах замын эмгэгт хүргэж болох юм.

Бие махбодид чиглэсэн дахин давтагдах зан үйлийн дотор арьс шархлах эмгэг (арьс цоолох), дерматофаги (арьс хазах), трихотиломани (үсээ хусах хүсэл эрмэлзэл) багтдаг бөгөөд эдгээр нь бүгд хумсаа мэрэхтэй зэрэгцэн орших хандлагатай байдаг. Амны хөндийн парафункциональ үйл ажиллагааны хувьд энэ нь брүксизм (шүдээ хавирах, нүдэх) болон үзэг зажлах, хацар хазах зэрэг бусад зуршилтай холбоотой байдаг. Хүүхдүүдийн хувьд хумсаа хазах нь ихэвчлэн анхаарал дутагдах хэт хөдөлгөөнтөх эмгэг (хумсны хазах тохиолдлын 75%-д) болон, үүнд эсэргүүцэн үгүйсгэх эмгэг (36%), тусгаарлагдан сэтгэл хямрах эмгэг (21%) зэрэг бусад сэтгэцийн эмгэгүүд тохиолддог.

Ихэнх эцэг эхчүүд хүүхдийнхээ энэхүү байдалд онцгой анхаарч, хэрхэн энэ зуршлыг болиулах вэ? яах тухай судалдаг. Тэгвэл таны хүүхэд хумсаа мэрээд байгаа бол урьдчилсан арга хэмжээ авах талаар зөвлөмж хүргэе.

Мэдээж нэг өдрийн дотор шууд зүгээр болохгүй бөгөөд бага зэрэг цаг хугацаа, хүчин чармайлт гаргаснаар та хүүхдийнхээ хумсаа хатгадаг зуршлаа арилгаж чадна.

  • Хүүхдийн хумсыг богиносгож авах – Шүдээрээ хумсаа мэрэхийг оролдох үед мэрэх хумс байхгүй учраас хангалттай сэтгэл ханамж авахгүй тул энэ мэдрэмжийг авахаас татгалзах болно.
  • Эвгүй амттай зүйлээр хумсанд түрхэх – Хамгийн түгээмэл эмчилгээ бол тунгалаг, гашуун амттай хумсны будгийг хумсанд түрхэх явдал юм. Ихэнх тохиолдолд денатониум бензоатыг ашигладаг бөгөөд энэ нь хамгийн гашуун химийн нэгдэл юм. Гашуун амт нь хумсаа мэрэх зуршлыг бууруулдаг.
  • Бээлий өмсгөх – Танд сонин сонсогдож магадгүй гэхдээ ингэснээр хүүхдэд гарын хумс харагдахгүй тул хумсаа мэрж чадахгүй гэсэн үг. Магадгүй бээлийн өмсөх нь таны хүүхдэд суралцахад сөргөөр нөлөөлж байвал та хумсаа хамгаалах өөр зүйл олоорой.
  • Зан авирын эмчилгээ – Та дээрх энгийн аргуудыг хэрэглээд үр дүнгүй болоход ач холбогдолтой байдаг. Хумс хаздаг зуршлыг арилгах, түүнийг илүү бүтээлч зуршлаар солихыг эрмэлздэг дадлыг буцаах сургалт нь хүүхэд, насанд хүрэгчдэд энгийн арга хэрэглэхээс илүү үр дүнтэй болохыг харуулсан. Дадлыг буцаах сургалтаас гадна цочролыг хянах эмчилгээ буюу хазах хүслийг байнга өдөөж буй өдөөлтийг тодорхойлж, түүнийг арилгахад ашигладаг. Эерэг үр дүнгээр шалгагдсан зан авирын бусад аргууд нь салгах, бугуйвчийг арилгаж болохгүй сануулагч болгон ашиглах гэх мэт өөртөө туслах аргууд юм. Хумсны архаг мэрэхийг эмчлэх өөр нэг арга бол шүдний саатуулагч төхөөрөмжийг ашиглах явдал бөгөөд энэ нь урд шүд хумс болон түүний эргэн тойрон дахь арьсыг гэмтээхээс хамгаалдаг. Хоёр сар орчмын дараа төхөөрөмж нь хумсаа хазах хүслийг бүрэн дарахад тусалдаг.

Эдгээр арга хэмжээнүүдийг авахаас гадна хүүхдийн тархины холбогч эдүүдийн үйл ажиллагааг дэмжих, амин дэмүүдийг өгч, хүүхэдтэйгээ ярилцаж хэвшээрэй. Мөн та хүүхдийн эмчид хандан зөвлөгөө авах нь илүү чухал.

Хүүхдийн тархины хөгжил болон өсөлтийг дэмжих омега 3, Лизин, Глютамины хүчил, В-гийн төрлийн витаминууд агуулсан бага насны хүүхдийн тархины хүчилтөрөгчийн дутмагшил, тархины эмгэгшил, мэдрэлийн ядаргаа болон толгой өвдөх зэрэгт илүү сайн нөлөөтэй Цереброфорт иж бүрдэл аминдэмийг санал болгож байна.

Та өөрт ойрхон Монфа, Хүрмэн, Маго, Монфарм, Азифарм, Зууннаст эмийн сангуудаас жоргүй авах боломжтой.

Бидний зөвлөгөө нийтлэлийг уншсан танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаяг бусдад харагдахгүй болно. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй болно.