Хүний биеийн хамгийн чухал хайрлах ёстой эрхтэн бол нүд тэр ч утгаараа та ямар нэгэн бүтээгдэхүүн сонгон хэрэглэхдээ маш хянамгай хандаж, аль нэг сүлжээний бүтээгдэхүүн эсвэл онлайнаар зарж буй зүйлсээс аль болох татгалзаарай. Учир нь нүдний зориулалтын бүтээгдэхүүнийг тодорхой горимд хадгалах заалттай байдаг билээ. Бид нүд аргах, ядрах, улайх, загатнах, нулимс гоожих, торох мөн зовхины үрэвслүүд, контакт линзний хэрэглээ болон дэлгэцийн хэт их хэрэглээний үед бид нүдийг хамгаалах, чийгшлийг нэмэгдүүлэх зорилгоор нүдний дусаалга болон хиймэл нулимсыг сонгон хэрэглэдэг.
Ингээд нүдний дусаалга, хиймэл нулимс тогтмол хэрэглэдэг мөн шинээр хэрэглэх заалттай байгаа бол бидний бэлдсэн дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.
- Эмч, эм зүйчээс хэрэглэх заавар, зөвлөгөө авах – Таны нүдэнд илрэх шинж тэмдгээс хамааран, эмч таны оношинд тохирсон бүтээгдэхүүнийг санал болгох болно. Тиймээс өөрийн нүдэнд илэрч буй зовуурийг мэргэжлийн эмчээр оношлуулсны дараа өөрт тохирсон бэлдмэлийг сонгон хэрэглэвэл илүү үр дүнтэй. Жишээлбэл нүдний дусаалга, хиймэл нулимс жоргүй авч болох бүтээгдэхүүн боловч нулимсны булчирхайн үйл ажиллагаа дарангуйлагдаж, усан давхарга алдагдсан тохиолдолд усан суурьтай нулимс эм дусаах, зовхины эмгэгийн үрэвсэл буюу тосны сүвний бөглөрөл, үрэвсэл, хатангирших үрэвслээс шалтгаалсан хуурайшилт үүссэн байгаа тохиолдолд тосон суурьтайхэрэглэх нарийн заавартай байдаг учраас зөв оношлогоог хийлгэж, зөв нулимсыг сонгон дусаах шаардлагатай.
- Хадгалалтын хугацаа- Нүдний дусаалга задлахаас өмнө ариун байдлаа хадгалдаг. Иймээс нүдний дусаалга, хиймэл нулимсыг задалснаас хойш 1 сарын дотор хэрэглэх шаардлагатай. Та нүдний дусаалгыг хэрэглэхдээ задалсан огноог тэмдэглэснээр хугацаа дууссан дусаалга хэрэглэхгүй байхад тустай. Задлаад удсан дусаалгыг хэрэглэхгүй устгахыг зөвлөж байна. Ихэнх нүдний дусаалгыг эмийн зааврын дагуу хуурай газар, гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхээргүй газар хадгална.Тиймээс өөрийн нүдний эрүүл мэндээ анхаарч 1 сарын дотор хэрэглэж хэвшээрэй.
- Найз нөхөд гэр бүлийнхэн дундаа хамтран хэрэглэхгүй байх- Нүд гэдэг бол хамгийн ариун эрхтэн тэр ч утгаараа өөрийн хэрэглэж буй нүдний дусаалгаа гэр бүлийн бусад гишүүд, найз нөхөдтэйгээ дамжуулан хэрэглэж нь аюултай. Дусаалгыг задалснаас хойш 1 сарын дотор хэрэглэж дуусгах ёстой бөгөөд дуусгахгүйгээр дараагийн хүндээ дамжуулах, гар дамжиж хэрэглэх зэрэг тухайн бэлдмэлийн чанарыг бууруулахаас гадна танд эргээд гаж нөлөө үзүүлэх сөрөг талтай байдаг. Тиймээс та өөртөө зориулж авсан дусаалгаа өөрөө хэрэглэж байгаарай.
- Найрлага – Тухайн нүдний дусаалга, хиймэл нулимсны үндсэн найрлага юу юм бэ? маш бага концентрац агуулсан байсан ч нүдний эвэрлэгийн эсийг гэмтээж, хараанд нөлөөлж байдаг учраас аль болох нөөшлөгч бодис агуулаагүй нүдний дусаалга, хиймэл нулимсыг сонгон хэрэглэх нь илүү тохиромжтой.
- Савлалт, хэмжээ – Та эмийн сан ороод нүдний дусаалга, хиймэл нулимс авъя гэхэд маш олон сонголтууд байгаа тул хамгийн эхлээд савлалтыг харах нь зүйтэй. Том савтай, жижиг савтай, бүр нэг удаагийн савлагаатай байх тул савлалтын хэмжээ их байх тусам тухайн бүтээгдэхүүнийг гадна биет орохоос хамгаалах нөөшлөгч агуулсан байх тул аль болох жижиг, нэг удаагийн савлагааг сонгох нь чухал.
Монгол улсын эмийн бүртгэлд албан ёсоор нөөшлөгч бодис агуулаагүй матафреш хиймэл нулимс бүртгэгдсэн тус хиймэл нулимсыг санал болгож байна.
Энэхүү хиймэл нулимс нь уян хатан шинж чанартай буюу нүдийг бүрэлзүүлэхгүй, нүдний 3 бүрхүүл болох хамгийн дотор талын салст давхаргадаа илүү хүрч үйлчилдэг учраас удаан хугацаагаар салстыг хамгаалах, чийглэг байдлыг хангах өөртөө усыг татах, мөн антикоксидант чанартай, эвэрлэгийг нөхөн төлжүүлэх чанартай дусаалга гэдгээрээ давуу талтай.
Мөн хэрэглэхэд хялбар, нэг удаагийн савлагаатай, ариун хиймэл нулимс гэдгээрээ давуу болно. Монфа, Хүрмэн, Маго, Монфарм болон бусад эмийн сангуудаар жоргүй олгож байна.
Эх сурвалж: https://www.facebook.com/watch/?v=233607421322646