Хэрвээ та жирэмсэн бол жирэмсний дараах сэтгэл гутралын талаар сонссон байх. Харин жирэмсний үеийн сэтгэл гутралын талаар сонсож байсан уу?
Эмэгтэй хүний биед гарч буй өөрчлөлтүүдээс хамаарч сэтгэлзүй, болон бие махбодийн өөрчлөлтүүд сэтгэл хөдлөлийг өндөр болгож, амархан гомдох, баярлах, уйлах гэхмэтчилэн байдлаар илэрдэг.
Ингээд жирэмсэн үеийн сэтгэл гутралын талаар мэдэх дараах зүйлсийг та бүхэнтэй хуваалцая.
- Жирэмсэн үед сэтгэл гутрах хэр нийтлэг тохиолддог вэ?
Жирэмслэлт маш их баяр баясгалан авчирдаг ч стресс мөн дагуулдаг. Жирэмсэн эмэгтэйчүүдийн 7 хувь нь сэтгэл гутралд орж байсан хэмээн нэгэн судалгаанд тусгагдсан байна. Энэ хувь нь хөгжингүй улс орнуудтай харьцуулахад хөгжиж буй орнуудад илүү өндөр байдаг байна.
Сэтгэл гутрал нь хүнийг байнга гунигтай байлгаж, амьдралд сонирхолгүй болгодог сэтгэцийн эмгэг юм. Энэ сэтгэцийн эмгэг нь Дэлхийн нийт хүн амд тохиолддог хамгийн түгээмэл эмгэг аж. Сэтгэл гутрал эмэгтэй хүмүүст хоёр дахин их тохиолддог, ялангуяа эмэгтэй хүний хувьд жирэмсэн үед төрсний дараа сэтгэл гутралд орох нь их байдаг байна.
2.Яагаад жирэмсэн үеийн сэтгэл гутрал анзаарагддаггүй вэ?
Нойр солигдох, эрч хүч буурах, хоолны дэглэм алдагдах, бэлгийн дур хүсэл буурах зэрэг жирэмсэн үед илэрдэг шинж тэмдгүүд сэтгэл гутралын шинж тэмдгүүдтэй төстэй. Тийм учраас та болон эмч эдгээр шинж тэмдгүүдийг сэтгэл гутралаас биш жирэмслэлтээс хамаатай хэмээн дүгнэх оношлох магадлалтай.
Хүмүүс ерөнхийдөө сэтгэл гутралын талаар ярих дургүй байдгаас болоод эмэгтэйчүүд сэтгэцийн эмгэгийн талаар эмчид ярихгүй байх нь бас элбэг. Мөн жирэмсэн үед эмэгтэйн сэтгэцийн биш биеийн байдалд илүү анхаарал хандуулдаг. Тиймээс танд илэрч буй зан төлөвийн өөрчлөлтүүд яг жирэмсэн үед илэрдэг шинж тэмдэг үү эсвэл сэтгэл гутралаас үүдэлтэй байна уу гэдгийг эмчтэй мөн сэтгэл зүйчид хандан зөвлөгөө мэдээлэл авах нь чухал.
3.Жирэмсэн үеийн сэтгэл гутрал ямар эрсдэл авчрах боломжтой вэ?
Жирэмсэн үед сэтгэл гутралд оруулах хүчин зүйлс:
- Сэтгэл түгших
- Амьдралын стресс
- Сэтгэл гутралд ордог түүхтэй
- Хүмүүсээс дэмжлэг авдаггүй
- Төлөвлөөгүй жирэмслэлт
- Гэр бүлийн хүчирхийлэл
Жирэмсэн үеийн сэтгэл гутралын шинж тэмдгүүд:
Жирэмсэн үеийн сэтгэл гутралын шинж тэмдгүүд нь жирийн үед тохиолдох сэтгэл гутралын шинж тэмдэгтэй адилхан. Гэхдээ дараах сэжүүр жирэмсэн үед сэтгэл гутралд орсныг илтгэх боломжтой.
- Хүүхдийнхээ төлөө хэт их санаа зовних
- Өөртөө хэт итгэлгүй байх, хүүхэд өсгөхдөө хэт итгэлгүй байх
- Таашаал авдаг зүйлсээсээ таашаал авч чадахгүй байх
- Төрөхийн өмнөх хяналтыг муу дагаж мөрдөх
- Тамхи татах, архи уух, хар тамхи хэрэглэх
- Хоолны дэглэм алдагдсанаас болж жин сайн нэмэхгүй байх
- Амиа егүүтгэх талаар бодох
Эхний болон гурав дахь 3 сард сэтгэл гутрал их тохиолдох магадлалтай хэмээн нэгэн судалгаа дүгнэсэн байна.
4.Жирэмсэн үеийн сэтгэл гутралыг эмчлэх нь яагаад чухал вэ?
Хэрвээ та сэтгэл гутралаа эмчлэхгүй бол та төрөхийн өмнөх хяналтаа муу дагах, хүүхдэдээ хэрэгтэй хоол идэхгүй байх, эсвэл өөрийгөө арчилж чадахгүй болно. Түүнчлэн та өөрийгөө төрсний дараах сэтгэл гутралд оруулах эрсдэлтэй болгож, хүүхэдтэйгээ эх үрийн холбоо тогтоох хэцүү болно.
Сэтгэл гутрал хэр ноцтой байгаагаас шалтгаалж сэтгэлзүйн эмчилгээ хийлгүүлэх эсвэл сэтгэлзүйн эмчилгээний хамт антидепрессант уух онош авна.
Жирэмсэн үеийн сэтгэл гутралыг хэрхэн зөв оношлох вэ?
Сэтгэл гутрал, түгшилтийг жирэмсэн үед ядаж нэг удаа стандартчилагдсан хэрэгсэл ашиглан оношлох ёстой гэж Америкийн эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын коллеж зөвлөж байна.
Оношлох үед эмч танаас стандартчилагдсан асуулгын хуудсаас сэтгэцийн эмгэг, түгшээлтийн талаар асуултууд асууна. Таны хариултуудаас шалтгаалж танд сэтгэлийн гутрал байгаа үгүйг оношлоно. Сүүлийн сар сэтгэлээр их унасан, найдвар, итгэлгүй болсон, юм хийх хүсэлгүй, сонирхолгүй болсон талаар эмч танаас асууж болно.
Монголд ихэнх бүсгүйчүүд маш их ажлын ачаалалтай мөн ойр ойрхон олон төрөх зэргээс хамаарч, жирэмсэн үеийн сэтгэл гутралд орох нь түгээмэл анзаарагддаг. Тиймээс та жирэмсэн үедээ өөрийн сэтгэлзүйг тайван байлгаж, нөхөртэйгээ ярилцаж, хайртай хүмүүсээсээ тусламж авч, өөрийнхөө сэтгэлзүйг тайван байлгах дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж хэвшээрэй.
Хэрвээ та жирэмсэн үеийн сэтгэл гутралд орсон гэж өөрийгөө үзэж байвал эмчид яаралтай хандаж, өөрийгөө оношлуулж дараагийн алхмуудаа тодорхойлоорой.
Бидний хүргэсэн зөвлөгөө нийтлэлийг уншсан танд баярлалаа.