Фармакологийн үйлдэл
Цефалоспорины III үеийн антибиотик. Нянгийн эсийн бүрхүүлийн нийлэгжилтийг зогсоох замаар нянг устгадаг. Бета-лактамаза ферментийн нөлөөнд тэсвэртэй, задардаггүй. Цефиксим нь өргөн хүрээний үйлдэлтэй грам эерэг, грам сөрөг болон агаартан нянд идэвхтэй үйлчилдэг. Цефиксимийг ууж хэрэглэдэг бусад цефалоспорины бүлгийн эмтэй харьцуулахад грам сөрөг нянд илүү хүчтэй нөлөө үзүүлдэг байна.
Үүнд: Streptococcus spp, Streptococcus pneumonia, Branhanella catarrhalis, Shigella spp, Escherichia coli, Salmonella spp, Klebsiella, Proteus spp, Haemophillus influenzae, Neisseria gonorrhoeae, N.meningitidis. Цефиксим нь дээрх нянгуудыг устгах үйлдэл үзүүлдэг. Олон антибиотикууд бета-лактамазад задардаг бол цефиксим нь тогтвортой, задардаггүй. Acinetobacter spp, Listeria monocytogenes, Mycoplasma, Chlamidia зэрэгт арай бага нөлөөлдөг. Стафилококк, энтерококк, Pseudomonas aeruginosa-д нөлөөлдөггүй.