Найрлага
5-Флюрурацил………………500 мг, 1 туншил
Хорт хавдарын эсрэг тариа
Найрлага:
5-Флюрурацил………………500 мг, 1 туншил
5-Флюрурацил………………500 мг, 1 туншил
Тимидилатсинтетаза ферментийн идэвхийг бууруулж тимины нийлэгжилтийг саатуулах замаар ДНХ-ийн нийлэгжилтийг дарангуйлаж эсийн хуваагдах процессыг зогсоодог. Эд эсийн шингэнд сайтар тархдаг, цус-тархины хоригийг нэвтэрнэ, идэвхтэй метаболит үүсгэнэ. Үүссэн метаболитын дийлэнх нь уушгиар амьсгалж буй агаарын хамт, 15-20% нь шээсээр гадагшлана, багахан хэсэг нь шээсээр хувиралгүйгээр ялгарна.
Ходоод, элэг, бүдүүн гэдэс, шулуун гэдэс, хөхний булчирхай, нойр булчирхай, умайн хүзүүний карцином, давсаг, түрүү булчирхай, толгой хүзүүний болон арьсны хорт хавдарыг эмчлэхэд хэрэглэнэ.
Хоногт 12 мг/кг-аар венийн судсаар 4 өдөр тарина. Хоногийн дээд тун 800 мг. Курасилыг тарьсны дараа хордлого илрэхгүй бол тунг 6 мг/ кг болгон 6, 8, 10, ба 12 дахь өдрүүдэд хэрэглэнэ. Харин 5, 7, 9 ба 11 дэх өдрүүдэд эмчилгээ хийхгүй. Эмчилгээг хордлого илрээгүй ч 12 дахь өдөр нь зогсооно.
Хоногт 6 мг/кг-аар 3 өдөр тарина. Хордлого илрэхгүй бол тунг 3 мг/ кг болгож 5, 7 ба 9 дэх өдрүүдэд хэрэглэнэ. Харин 4, 6 ба 8 дахь өдрүүдэд эмчилгээ хийхгүй. Хоногийн дээд тун 400 мг.Дээрх тугналтууд нь курс эмчилгээнд тулгуурлан хийгдэнэ. Эмчилгээг үргэлжлүүлэхдээ 2 зарчмаар хийнэ. Үүнд:
1.Давтан тунг эхний курс эмчилгээ дууссан сүүлчийн өдрөөс хойш 30 хоногийн дараа хэрэглэнэ.
2.Эмчилгээний явцад хордлого илэрч эмчилгээ зогссон тохилдолд тунг 10-15 мг/кг болгож долоо хоногт нэг удаа тарина.
Долоо хоногт 1 гр-аас хэтрэхгүй байх ёстой. 12-60 сарын эмчилгээний явцад 9-45 курс эмчилгээ хийж болно.
Уг эмэнд харшилтай, тураалтай болон ясны чөмөгний үйл ажиллагаа дарангуйлагдсан, хүнд халдвар хавсарсан буюу том мэс засал хийгээд удаагүй тохиолдолд, жирэмсэн болон хөхүүл эхэд хэрэглэхгүй.
Туяа эмчилгээ хийлгэсэн, элэг бөөрний эмгэгтэй өвчтөнд курасилыг болгоомжтой хэрэглэнэ.
Ходоод гэдэсний замд (суулгах, бөөлжих, огих, эзофагофарингит гэх мэт) гаж нөлөө илэрч болно. Цагаан эс цөөрөх (лейкопени), ялтсан эс цөөрөх (тромбоцитопени), арьсны үрэвсэл (дерматит), үс унах, арьс хуурайших, хумс хугарамхай болох, тууралт гарах, гэрэлд мэдрэг болох зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.
Хорт хавдрыг эмчлэх эм
Хорт хавдрыг эмчлэх эм