Найрлага
L-Карнитин фумарат…………………500 мг
Коэнзим Q10……………………………100 мг
№30 бүрхүүлтэй шахмал
Зүрхэнд эрч хүч нэмэх эм
Найрлага:
L-Карнитин фумарат…………………500 мг
Коэнзим Q10……………………………100 мг
№30 бүрхүүлтэй шахмал
L-Карнитин фумарат…………………500 мг
Коэнзим Q10……………………………100 мг
№30 бүрхүүлтэй шахмал
L-карнитин нь цитоплазмаас урт гинжин холбоотой идэвхжсэн өөхний хүчлийг митохондр руу зөөвөрлөх үүрэг гүйцэтгэдэг бодис болно. L-карнитин амино тосны хүчлийн уламжлалын нэгдэл бөгөөд тосны хүчлийн исэлдэлт, эрч хүчийн солилцоонд чухал үүрэгтэй. Хүний биед дутагдахад липидийн солилцоо удааширч, чөлөөт өөхний хүчлүүд гепатоцит буюу элэгний эсэд хуримтлагдаж элэг өөхлөхөд хүргэнэ.
Коэнзим Q10 нь хүний нас ахих тутам биед (ялангуяа элэг, уушги, бөөр, зүрх зэрэг эрхтэнд) буурч байдаг тосонд уусамтгай, аминдэм төст бодис ба эсийн митохондрийн түвшинд электрон зөөвөрлөх гинжин урвалд чухал үүрэг гүйцэтгэж эрч хүчийг АТФ хэлбэрээр үүсэхэд оролцдог нэгдэл юм. Аминхүчил L-Карнитин фумарат болон Коэнзим Q-10 нь нөхөх, харилцан эрчимжих үйлдлийн үр дүнд АТФ ялгарч зүрхэнд эрч хүч өгдөг.
20 настай эрүүл хүнд Коэнзим Q10 нь 100% байдаг бол 60-аас дээш насанд дунджаар 50% болтол буурдаг байна. Мөн холестерол болон Коэнзим Q10 бие махбодод үүсэх механизм нь нэг замаар явагддаг тул холестерол бууруулагч статины бүлгийн эм хэрэглэгчдэд Коэнзим Q10-н хэмжээ дутагддаг.
Зүрхний өвчнүүд ялангуяа зүрхний архаг дутмагшлын үед хүний биед эрч хүч үүсэх нь багасдаг. Энэ үед Коэнзим Q10 ба L-карнитиныг хамт хэрэглэх нь синергист үйлдэл үзүүлж митохондрийн бодисын солилцоог сайжруулж эрч хүчээр илүү хангадаг. L-карнитин нь цитоплазмаас урт гинжин холбоотой өөхний хүчлийг митохондр руу зөөвөрлөх үүрэг гүйцэтгэдэг бодис болно. Архины бус гаралтай элэгний өөхлөлт өвчний үед L-карнитиныг өндөр тунгаар агуулдаг тул Car-Q эм нь элэгний эс гепатоцитэнд хуримтлагдсан өөх тосны дуслыг задалдаг байна.
• Зүрхний бах
• Зүрхний дутмагшил зэрэг зүрхний өвчинд эерэг нөлөө үзүүлнэ.
• Зүрхний ховдлын хэм алдагдал
• Химийн эмчилгээний үед зүрхний талаас хоруу нөлөө илрэх
• Бөөрний дутмагшил, диализийн өвчтөнд
• Холестерол ихсэх, статины бүлгийн эм хэрэглэж байгаа үед.
• Архаг ядаргаа
• Сперматозоидын хөдөлгөөнийг нэмэгдүүлдэг тул жирэмслэлтийг идэвхжүүлдэг.
• Элэгний өөхлөлт
Өдөрт 1 шахмалаар хоолны дараа уухад архаг ядаргаа арилна. Зүрх болон бодисын солилцооны эмгэгийн үед 1 шахмалаар өдөрт 2 удаа ууна.
Хөхүүл, жирэмсэн эхэд хэрэглэхгүй. Варфарин хэрэглэж байгаа өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.
Зүрх судасны өвчин эмчлэх
Зүрх судасны өвчин эмчлэх
Зүрх судасны өвчин эмчлэх
Зүрх судасны өвчин эмчлэх
Зүрх судасны өвчин эмчлэх
Зүрх судасны өвчин эмчлэх
Зүрх судасны өвчин эмчлэх
Зүрх судасны өвчин эмчлэх