Диабетазол нь
Диабетазол нь удаан задардаг нүүрс ус-Палатиноза болон улаан буудайн үр, хальснаас гаргаж авсан эслэг-Нутриозагийн
холимог дээр аминдэм, эрдэс бодисоор баяжуулсан хоол юм.
Палатиноза гэдэг удаан задардаг нүүрс ус нь альфа 1,6 холбоот глюкоз-фруктозын нэгдэл бөгөөд энэ глюкоз-фруктозын холбоо нь маш бат бөх тул удаан шимэгдэж цусан дахь глюкозын түвшинг зорилтод хэмжээнд удаан байлгадгаас гадна удаанаар энергийн нөөц болдог тул “хүчтэй өлсөх” сахар огцом нэмэгдэхээс сэргийлдэг.
Нутриоза нь байгалийн гаралтай уусдаг эслэг бөгөөд хоол боловсруулах замд олон сайн нөлөөтэйгээс гадна удаан хугацаагаар шимэгддэг гликемикийн индекс багатай төдийгүй хоолны дуршил дарах, удаан хугацаагаар цатгалан байлгадаг тул жингээ хасаж байгаа хүмүүст нэн тохиромжтой.
Инулин нь чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх болон чихрийн шижин өвчинтэй гэж оношлогдсон бол цусан дахь сахарын хэвийн хэмжээг тэнцвэржүүлдэг. Хүний ходоод гэдсэн дэх бифидобактери (гэдэсний ашигтай бактерийг) хооллож, хэмжээг нь нэмэгдүүлэн, үржлийг дэмжиж өтгөн хатахаас сэргийлж, бүдүүн гэдэсний хорт хавдар үүсэх эрсдэлээс хамгаална. Гэдсэнд эмгэг төрүүлэгч бактер өсөж, үржихээс сэргийлж байдаг. Инулин нь кальци болон бусад эрдэс бодисын шимэгдэлтийг дэмжих, ясны эдийн өсөлтийг дэмжих, дархлааг сайжруулах, гэдэсний pH-ийн тэнцвэрт байдлыг хангах, ходоод, гэдэсний хэвийн үйл ажиллагааг хангах, цусан дахь холестрины хэмжээг багасгах, цусны даралтыг тогтворжуулах, биеийг хорт бодисоос чөлөөлж цэвэрлэдэг зэрэг эрүүл мэндийн ач холбогдолтой.