Фармакологийн үйлдэл
Агааргүйтэн нян болон эгэл биетний эсрэг өндөр идэвхтэй нийлэг аргаар гаргаж авсан имидазолын бүлгийн нянгийн эсрэг эм. Үйлчилгээний механизм нь нянгийн ДНХ бүтцийг эвддэг тул Trichomonas vaginalis, Gardnerella vaginalis, Giardia intestinalis, Lamblia, Entamoeba histolytica зэргийг устгадаг. Мөн Clostridium difficile-ийн эсрэг өндөр идэвхтэй.
Амоксициллинтай хавсарч хэрэглэхэд хеликобактерийн эсрэг идэвхтэй, метронидазолд тэсвэртэй болохоос хамгаалдаг гэж үздэг.