Найрлага
Домперидон………………..10 мг, № 50 шахмал
Бөөлжилтийн эсрэг, сөргөө эмчлэх эм
Ижил нэршил: Мотилиум, мотилак, мотониум
Найрлага:
Домперидон………………..10 мг, № 50 шахмал
Домперидон………………..10 мг, № 50 шахмал
Допамины хүлээн авуурын төвийн хориг үүсгэгч, огиулах, бөөлжихийн эсрэг эм. Ходоодны гарах хэсэг болон дээд гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах, ходоодны агуулагдахууныг түргэн чөлөөлөх үйлчилгээтэй. Улаан хоолойн доод хуниурын хэсгийн хүчийг сайжруулсанаар, огиулах, бөөлжих, дотор муухайрахыг зогсооно.
• Ходоод, улаан хоолойн гүрвэлзэх хөдөлгөөн удаашрах,
• Ходоод улаан хоолойн сөргөөт эзофагитын үеийн шинж тэмдэг болох
• Аюулхайд цардайх, гэдэс дүүрэх, хэхрүүлэх, зогисуулах,
• Ходоод гэдэсний үйл ажиллагаа алдагдсанаас суулгах, хагалгааны дараа гэдэс ходоодны гүрвэлзэх хөдөлгөөн сулрах
(атони), ходоод улаан хоолойн сөргөөнөөс үүдэлтэй цээж хорсох, ам гашуу оргих, янз бүрийн шалтгаанаар огиулах,
бөөлжих үед хэрэглэнэ. Мөн халдварын гаралтай, эмийн гаж нөлөө, туяа эмчилгээ, хоолны дэг алдагдсанаас үүссэн огилт,
бөөлжих үед хэрэглэнэ.
Хоолноос 15 минутын өмнө ууж хэрэглэнэ. Насанд хүрэгсэд ба 5-аас дээш насны хүүхдэд суулгахад 10 мг –аар өдөрт 3 удаа хоолны өмнө, шаардлагатай тохиолдолд унтахын өмнө нэмэн ууж болно. 5 хүртэлх насны хүүхдэд 10 кг жинд 2.5 мг-аар тооцон өдөрт 3 удаа хоолны өмнө хэрэглэнэ. Бөөрний дутмагшилтай үед тунг бууруулна.
Хоол боловсруулах эрхтний талаас гэдэс базлах, арьсны тууралт гарч болзошгүй.
Ходоод гэдэсний цус алдалт, гэдэсний механик түгжрэл, ходоод гэдэс цоорох, 20 кг-аас доош жинтэй 5 хүртэлх насны хүүхдэд хэрэглэхгүй. Элэг бөөрний дутмагшлын үед болгоомжтой хэрэглэнэ.
Хоол боловсруулах замын эм
Хоол боловсруулах замын эм
Хоол боловсруулах замын эм
Хоол боловсруулах замын эм
Хоол боловсруулах замын эм
Хоол боловсруулах замын эм
Хоол боловсруулах замын эм
Хоол боловсруулах замын эм